Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөг сэргээн засварласны дараах нээлтийн ёслолын ажиллагаа боллоо. Тус хөшөөг өнгөрсөн оны намар буюу Халхын голын байлдаанд Зөвлөлт-Монголын цэргийн ялалт байгуулсны 85 жилийн ойг тохиолдуулан Оросын талын санаачилгаар сэргээн засварласан ажээ. Засварын ажилд шаардагдах хөрөнгийг ОХУ-ын Ленинград мужийн төсвөөс хуваарилсан бөгөөд нөхөн сэргээх ажлыг НИТХ-ын дэмжлэгтэйгээр Орос, Монголын компаниуд хамтран гүйцэтгэжээ.
Хөшөөг сэргээн засварласныг нээх хүндэтгэлийн ёслолд Зайсан толгойд болж, ёслолд ОХУ-аас Монгол Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков болон Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, албаны хүмүүс, нийслэлийн иргэдийн төлөөлөл /2025.01.26/ оролцлоо.
Энэ үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н. Евсиков: “Аугаа эх орны дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын нийслэлийн Засаг даргатай хамтран шинэчилсэн дурсгалын цогцолборыг нээсэн нь маш чухал. Монгол бол бидний анхны холбоотон байсан бөгөөд хүн амын тооллогоор АНУ, Британи хоёрыг нийлүүлснээс ч илүү их тусламжийг ЗХУ-д үзүүлсэн” гэлээ.
Арга хэмжээний үеэр Монгол Улсын нийслэл хотын дарга болон сэргээн засварлахад шууд гар бие оролцсон хүмүүсийг “Халхын голын тулалдаанд Зөвлөлт-Монголын цэргүүд ялсны 85 жил” ойн медалиар шагнаж урамшуулжээ.
Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөг 1956 онд Зайсан толгойд байгуулсан бөгөөд нийслэл Улаанбаатар хотын томоохон цогцолборт ордог байна. Хөшөөг өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа засварласан байна. Энэ удаагийн цогцолборыг Халхын голын ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ленинград мужийн зардлаар сэргээн засварлаж дуусгасан бөгөөд энд Монголын засал чимэглэлийн ажилчид оролцсон талаар. “Шидэт Орос байшин” компанийн барилгын засалч Б.Болдбаатар хэллээ.
Монгол Улс дахь ОХУ-ын цэргийн аттеше Д.В.Петрунин хэлэхдээ, Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулан өнгөрсөн оны хавар, зун хийж гүйцэтгэсэн Зайсан толгой дахь Зөвлөлтийн цэргийн дурсгалын цогцолборыг сэргээн засварлах ажил дуусаж, өнөөдөр хүлээлгэн өгч байна. Дурсгалын хөшөө цогцолбор нь Улаанбаатар хотын хамгийн өндөрлөг, сайхан газар байрладаг. Хөшөөг болон хөшөөний эргэн тойрны цогцолбор мемориалыг сэргээн засварласнаар улам өнгө үзэмжтэй сайхан харагдаж байна. Сэргээн засварлах ажилд ОХУ-ын Ленинград мужийн захирагч А.Ю.Дрозденко санаа тавин тус мужаас хөрөнгө мөнгө, барилга, засвар чимэглэлийн материал гаргаж туслалаа. Тэртээх 80 жилийн өмнөх дайн тулааны мөрөөр явахад Ленинград мужаас болон хуучин Ленинград хотын 27 дайчны Халх голын дайнд оролцсон гавьяаг үнэлж шагнасан байдаг гэв.