Гадаад харилцаа

Беларусь улсын ХАА-н яамтай цахим хуралдаан зохион байгууллаа

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Беларусь Улс (БНБУ)-ын Хөдөө аж ахуйн яам хоорондын, ХХААХҮЯ болон “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ий төлөөлөгчид БНБУ-ын Хөгжлийн банк, Минскийн тракторын завод ХК, БНБУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай өнгөрөгч лхагва гарагт цахим хуралдаануудыг зохион байгууллаа.

Талууд салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Беларусийн техник, тоног төхөөрөмж, амьд малын худалдан авалт болон худалдан авалтын санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр талт хамтын ажиллагаа цаашид хөгжүүлэхэд өөрсдийн зүгээс тодорхой хүчин чармайлтыг гаргаж, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусын Засгийн газар хоорондын комиссын 8 дугаар хуралдааныг БНБУ-ын Минск хотноо ирэх зургаадугаар дугаар сард зохион байгуулахаар зарчмын хувьд тохиролцсон юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version