Эрүүл мэнд

ХСҮТ-ийнхөн хүүхдүүдээ Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтад хамрууллаа

Улсын хэмжээнд нэгдүгээр сарыг умайн хүзүүний хорт хавдрын мэдээллийн сар болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Хавдар судлалын үндэсний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагчид хүүхдүүдээ Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтад хамрууллаа.

Хүний папиллома вирусийн эсрэг вакцин нь умайн хүзүүний хорт хавдраас гадна бэлгийн үү, ургацаг, шодойн хавдар, амны хавдраас хамгаалдаг байна.

Манай улсад 4712 хүн умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож,  жилд 160 гаруй хүн энэ хавдраар нас барж, 400 гаруй хүн шинээр бүртгэгддэг. Тиймээс вакцинаар эрт дархлаажуулах нь ирээдүйд үүсч болох эрсдэлээс сэргийлэх чухал ач холбогдолтой юм. Мөн Хавдар судлалын үндэсний төвөөс орон даяар үргэлжилж буй Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version