ХАА-н салбар
Малын үүлдэрлэг байдал, ашиг шимийн гарц, чанарыг сайжруулах ажил хийгдэж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалын дагуу малын удам зүй, сонгон үржүүлэг, малын үүлдэрлэг байдал, ашиг шимийн гарц, чанарыг сайжруулах зорилгоор Малын үүлдэрлэг байдал, ашиг шимийн гарц, чанарыг сайжруулах ажил хийгдэж байна нийт 22 үүлдэр, хоёр үүлдрийн хэсэг, хоёр үржлийн хэсэг, таван омгийн бог малын хээлтүүлэгчийг ялган төвлөрүүлсэн.
Тэдгээрийг мэргэжлийн 18 мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгж, мэргэжилтний хяналтад аваад байна. Мал үржүүлэг технологийн ажил, үйлчилгээг шинжлэх ухааны үнэдэслэлтэй зохион байгуулан хээлтэгч, хээлтүүлэгчийн тохироог хангах, малчдад гэрээгээр түрээсийн үйлчилгээгээр ашиглуулж малын чанарыг сайжруулах боломжоор хангаад байгаа юм.