ГБХНХЯFocus

АХБ-тай хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул Азийн хөгжлийн банкны төлөөлөгчидтэй хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүн, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

Азийн хөгжлийн банктай хамтран бага орлоготой иргэдийг бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх ТӨГСӨЛТИЙН АРГАЧЛАЛ төслийг 1200 өрхөд амжилттай хэрэгжүүлсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих, сэргээн засах зэрэг бүх үйлчилгээ үзүүлэх төвийг 6 аймагт байгуулан, ашиглалтад оруулсан байна.

Цаашид гэр бүл төвтэй хүний хөгжлийн цогц үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх, идэвхитэй насжилтыг дэмжих, амьжиргааны ялгаатай байдал, хот хөдөөгийн ялгааг арилгах, нийгмийн халамжийн үйлчилгээг оновчтой хүргэх, болзошгүй эрсдэлд дасан зохицох нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулах, хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох олон улсын ICF аргачлалыг нэвтрүүлэх талаар санал солилцлоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version