аялал жуулчлал

Newsweek сувгаар Монгол Улсыг сурталчлах боломжийн талаар санал солилцов

55 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин АНУ-д төвтэй Newsweek хэвлэл мэдээллийн сувгийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсыг сурталчлах боломжийн талаар санал солилцлоо.

Newsweek нь долоо хоног тутамд дунджаар 100 сая хүнд хүрдэг аж. Уулзалтаар тус сувгаар дамжуулан АНУ-ын уншигчдад Go Mongolia үндэсний брэндийн хүрээнд Монгол Улсыг сурталчлах боломжуудыг хэлэлцлээ.

Тухайлбал энэ долоо хоногт АНУ-ын United Airlines компани Улаанбаатар-Нарита чиглэлд нислэг үйлдэхээ зарласан. Шинэ чиглэл нь АНУ-аас Монгол Улс руу нисэх тийзийн үнийг бууруулж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чухал боломжийг бүрдүүлж байна.

Үүнтэй холбогдуулан, Newsweek мэдээллийн сувгаар Монгол Улсын талаар сурталчлах нь хойд Америкийн зах зээлээс илүү олон жуулчин татах, Монголын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах тухай ярилцсан юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version