ХАА-н салбарНийтлэлВидео

“Био- Ундарга” компани Хэрэглэгчдийн өдөрлөгийг зохион байгууллаа

Бүх төрлийн таримлын био бордооны дотоодын үйлдвэрлэлээр газар тариалангийн салбарт танигдсан “Био- Ундарга” компани “Хэрэглэгчдийн өдөрлөг”-ийг /2025.01.10/ зохион байгууллаа. Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн болон бусад эрдэмтэн, судлаачид органик болон био шингэн бордоог зусах буудай болон рапсын талбай, төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн ургамлын тарималд туршсан судалгааны үр дүнгүүдээ танилцуулав.

1 / 14

Хоёр дахь жилээ зохион байгуулсан уг өдөрлөгт Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн 200 гаруй тариаланчдын төлөөлөл оролцов. Оролцогчид энэ үеэр тус компанийн үйлдвэрлэдэг таримлын “Дархан ризо”, “Дархан гумат”, “Биогум” зэрэг зургаан төрлийн био бордооны хэрэглээн дээр юуг анхаарах, ургацыг хэрхэн нэмэгдүүлэх талаар эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн,судлаачдын хийсэн судалгааны үр дүнтэй танилцсан юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version