ХАА-н салбарFocus

Төмсний супер элит үрийг бойжуулж эхэллээ

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд ургамлын генетик нөөцийн ашиглалт, хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон ашигт таримлын үр үйлдвэрлэлийн тогтолцоог бүрдүүлэхээр  заасан байдаг. Энэ хүрээнд ХХААХҮЯ-ны харьяа Судалгаа хөгжлийн төвийн дэргэд “Вирусгүй төмсний бичил булцуу үржүүлгийн лаборатори”-ийг ашиглалтад орууллаа. Ингэснээр эхний супер элит үрийн ургамаланцрыг булцуу болгон бойжуулахаар аэропоник орчинд шилжүүлэн суулгаад байна.

Судалгаа хөгжлийн төвийнхэн энэ онд Вирусгүй төмсний бичил булцуу 10 мянга, эх ургамаланцарыг 2000 ширхэг үйлдвэрлэх зорилт тавьж байгаа юм. Энэ нь манай улсад шаардагдах супер элит үрийн булцууны 20 хувийг хангана.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төвийн загвар аж ахуйг үрийн төмсний үржүүлгээр дагнан өргөжүүлэн хөгжүүлж, дотооддоо төмсний супер элит үр үржүүлэх нөхцлийг бүрдүүлж, үр үржүүлгийн аж ахуй нэгжүүдийг элит үрээр хангах боломж ийнхүү бүрдэж эхэллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version