Уул уурхайFocus

“Могойн гол” ХК хоёр төрлийн тендер зарлажээ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын “Могойн гол” ХК 55 жилийн хугацаанд нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж, Завхан болон Хөвсгөл аймгийн хэрэглэгчдийг илчлэг чанартай нүүрсээр хангаж ирсэн.  

Хөвсгөл аймаг 51 хувийг нь эзэмшдэг “Могойн гол” ХК Эрдэнэт хотоос БНХАУ-ын Эрээн хот руу нүүрс тээвэрлэхэд зарцуулах хоёр төрлийн, нийт 10 тэрбум төгрөгийн тендер зарлажээ.

Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан эхний тендер нь “Эрдэнэт хотод нүүрс ачиж буулгах гаалийн талбай үйлчилгээ авах” ажил бөгөөд нийт төсөвт өртөг нь 528 сая төгрөг.

Могойн голоос авто замаар тээвэрлэсэн 64 мянган тонн нүүрсийг талбайдаа буулгах, овоолго хийх, төмөр замд ачих зэрэг ажлыг гүйцэтгүүлэхээр уг тендерийг зарласан байна.

Харин хоёр дахь тендер нь “Эрдэнэтээс Эрээн хотын чиглэлд төмөр замын тээвэрлэлт хийх” гүйцэтгэгч сонгон шалгаруулахтай холбоотой ба нийт төсөвт өртөг нь 9.4 тэрбум төгрөг юм.

Энэхүү тендер нь дээр дурдсан 64 мянган тонн нүүрсийг Эрдэнэт хот дахь гаалийн талбайгаас чингэлэг тээврээр төмөр замаар БНХАУ-ын Эрээн боомт хүртэл тээвэрлэх юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version