ЗТЯFocus

Автомашины эд ангийг үйлдвэрлэн, Япон руу экспортлодог компанитай танилцав

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй албаныхан өнөөдөр Япон улс руу машины эд анги экспортлогч “Моншибасаки” ХХК-тай танилцлаа.

Тус компани нь 2005 онд байгуулагдаж, автомашины эд ангийг өндөр нарийвчлалтай зорж боловсруулан экспортолсоор иржээ. Өнөөдрийн байдлаар суудлын болон ачааны автомашины тормос, жолооны хүрд, суудал, хөдөлгүүр, жижиг эд анги гэх мэт нийтдээ 74 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж. Жишээлбэл, 2021 онд 2 сая 701 мянга 250 ширхэг бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нийлүүлжээ.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэлэхдээ “Япон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах нь маш том сорилт. “Үйлдвэрлэлийн аутсорсингийг хөгжүүлж, Ази тив рүү чиглэж буй автомашины үйлдвэрлэлийг ашиглах боломж бидэнд бий. Цаашид тээвэр, ложистикийн асуудлыг бид анхааралдаа авч, ажиллах болно” хэмээн онцлов.

Харин  “Моншибасаки” ХХК-ийн захирал Д.Долгормаа хэлэхдээ “Манайх Японоос бэлдцээ импортлон авч эх орондоо япон техник, технологи, тоног төхөөрөмжөөр автомашины эд ангийг боловсруулж, эргээд Япон руу 100 хувь экспортолдог, Монголын компани. Гэвч бүтээгдэхүүнээ хугацаандаа нийлүүлж амждаггүй, ингэснээр боломж болон цаг хугацаа алддаг.

Бид тээвэрлэлтэд дор хаяж 4-6 сар зарцуулдаг. Гол шалтгаан нь манай улс Японоос хол, хоёр том хөршийн дунд байрладаг газар зүйн байршил, далайд гарцгүй тээвэрлэлтийн байдлаас болж уддаг нь нөлөөлж байна” хэмээлээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version