Өв соёлЗТЯ

Тээврийн салбарынхан “Үндэсний бичгийн ахисан түвшний сургалт”-д бүгд хамрагджээ

Монгол хэлний тухай хууль 2015 онд батлагдсан. Энэ хуулийн нэг заалт 10 жилийн дараа буюу 2025 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэлж байна. Тодруулбал, энэ хуулийн 11.1.4. “төрийн захиргааны бүх шатны байгууллагын төрийн албан хэрэгт кирил болон үндэсний бичгийн хэлний хэм хэмжээг мөрдүүлж хэвшүүлэх ажлыг зохион байгуулна” гэж заасан байдаг.

Иймд хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд Зам, тээврийн яамны удирдлагууд төрийн албан хаагчиддаа зориулан сүүлийн гурван жилд “Үндэсний монгол бичгийн ахисан түвшний сургалт”-ыг  шат дараатай зохион байгуулж,  тээврийн салбарын албан хаагчид үндэсний бичгийн сургалтад жил дараалан хамрагджээ.

Одоо тус байгууллагын алба хаагчид  саадгүй уншиж бичих, компьютерт шивэх ур чадварыг эзэмшиж, албан бичгээ хос бичгээр боловсруулан илгээх бэлтгэл ханган ажиллаж байна.

Монгол хэлний тухай хуульд зааснаар үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах нь уламжлалт соёлоороо бахархах, өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлэх, үндэсний соёлын дархлаат ирээдүйн иргэдийг бэлтгэх зэрэг олон талын утга агуулгыг илэрхийлж буй юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version