тэтгэлэгFocus

Бруней Даруссалам Улсын 2025-2026 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Бруней Даруссаламын Засгийн газраас Олон улсын оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрт диплом, бакалавр болон магистрын түвшний оюутнууд хамрагдана. Тэтгэлэгт сар бүрийн 650 Бруней доллар буюу 1,600,000 орчим төгрөгийн амжиргааны зардал болон дотуур байрны төлбөр, сургалтын төлбөр зэрэг багтана.

Нэг. Тавигдах шаардлага

1. Монгол Улсын иргэн, эрүүл байх;

2. Бакалаврын болон дипломын зэрэгт суралцах оюутан бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын гэрчилгээтэй, сурлагын дүн сайтай, 25 хүртэлх настай байх;

3. Магистрын зэрэгт суралцах бол бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, 35 хүртэлх настай байх /тэтгэлэгт хөтөлбөр эхлэх хугацаа буюу 7 сарын 1-ний өдрийн байдлаар/;

4. Хэлний түвшин  /IGCSE- “С” үнэлгээ; GCE-O түвшин; IELTS-6 оноо; TOEFL-550 оноо/ байх;

Жич: Хүсэлт гаргагч тус хөтөлбөрт өмнө нь хамрагдаагүй байх.

Хоёр. Бүртгэл

Бүртгэл 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Тэтгэлэгт бүртгүүлэх холбоос: https://apps.katalyst.gov.bn/bdgs-mfabrunei/applicationform

Тэтгэлэг болон сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл: https://www.mfa.gov.bn/Pages/online-bdgs.aspx

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version