ХАА-н салбар

ХХААХҮЯ: Нээлттэй дуудлага худалдаа зарлалаа

Засгийн газрын 2024 оны 152 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 4, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 822 дугаар тогтоолоор “Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам”-ны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, улсын бүртгэлийн Э-2204900133 дугаартай 8190.0 м² газар эзэмших эрх бүхий агуулах, аж ахуйн зориулалттай барилга, байгууламжийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн болно.

            Дуудлагын худалдаа болох газар болон хугацаа:

Дуудлага худалдаа 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагт Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хурлын танхимд болно.

            Худалдах доод үнэ болон дэнчингийн хэмжээ:

Ялсан этгээдийг тогтоох журам: Үнэ хаялцан ялагч нь хамгийн өндөр үнэ санал болгосон этгээд байна.

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл: Дуудлага худалдааны ялагчтай Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар ажлын гурав хоногийн дотор “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулна.

Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

Товч танилцуулга: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байрлах Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, Улсын бүртгэлийн 000001841 дугаартай,  8190 м.кв газар эзэмших эрх бүхий агуулах, аж ахуйн зориулалттай барилга, байгууламж.

                         Дуудлага худалдаанд хүсэлт ирүүлэх:

1. Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 30 минут хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 217 тоот өрөөнд битүүмжилсэн хайрцагт хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

2. Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь:

  • зөв, цэвэр бөглөсөн дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягт;
  • дэнчин /доод үнийн 20 хувь/ төлснийг нотлох банкны тамгатай баримтын эх хувь;
  • дуудлагын худалдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оруулах бол нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл;
  • иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /аж ахуйн нэгжийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/;
  • иргэний үнэмлэх /эх хувь/ зэрэг баримтаас бүрдэнэ.

Дэнчин байршуулах данс: Төрийн сан Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 100900008354 тоот данс /Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын регистрийн дугаар: 6098169/

Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах: Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч “Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам” Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай  хаягаар очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг Хөдөө аж ахуйн яам 262157, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 267030 дугаар утсаар авна уу.

Дуудлагын худалдааны журам, оролцох хүсэлтийн маягтыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын https://pcsp.gov.mn/?page_id=4746 вэб хуудаснаас эсвэл 224 тоот өрөөнөөс ирж авна уу.

Лавлах утас: 267600

ТӨРИЙН ӨМЧИЙН БОДЛОГО, ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version