ВидеоНийгэмFocus

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Мэргэжлийн нэгдсэн холбоо” байгуулагдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд төрийн болон төрийн бус олон нийтийн байгууллагуудтай хамтрах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэгтгэн зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо, эрх мэдлийн хүртээмжтэй ил тод байдлыг хангаж ажиллахаар байгуулагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний сүлжээ” НҮТББ нь Монгол Улсын 21 аймаг 9 дүүргийн иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн 110 гаруй байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 1000 мянга гаруй төлөөллийг эгнээндээ нэгтгээд байгаа аж. Тус байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулж, хөдөлмөр халамжийн салбарын дэд салбар болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн дэд салбарт хамтын том нэгдэл болоод байгаа юм.

Тэгвэл “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль” 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр болж байгаатай холбогдуулан тус салбарт ажиллаж байгаа байгууллагууд өөрсдийн эрх ашиг, тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлэх төртэй нэг байгууллагаар хандах зорилгоор “Мэргэжлийн нэгдсэн холбоо” байгуулахаар болсон аж. Үүнтэй холбоотойгоор үндэсний сүлжээний “НЭГДСЭН ЧУУЛГАН”-аа өчигдөр /2024.01.02/ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн ерөнхий газарт зохион байгуулаа. Чуулганаар Мэргэжлийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч, ТУЗ-ийн гишүүд, Хяналтын зөвлөлийн гишүүдээ томилон Монгол Улсын дээд шүүхэд хүсэлтээ өгөх зэрэг арга хэмжээнүүдийг хэлэлцэв.

Энэ үеэр тус чуулганд оролцогчдын төлөөлөлтэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.

Хөгжлийн бэрхшээлтэй ахмадын холбооны тэргүүн Я.Алтанзагас

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний сүлжээ” НҮТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, сэтгэл зүйч Г.Болормаа

“Жаргалан эдлэн” НҮТББ-ын тэргүүн С.Цэгмэд

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version