БНСУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд “Дуньян их сургууль”-ийн бакалаврын сургалтад нийт 30 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулна.
Тэтгэлгийн зорилго: Зам, тээврийн яам болон БНСУ-ын Дуньян их сургууль хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд Монгол Улсын төмөр замын салбарын хүний нөөцийг бэлдэх, 2 улсын төмөр замын технологийг боловсронгуй болгох зорилготой.
Тэтгэлэгт хамрагдах нөхцөл: Cургалтын төлбөр, дотуур байрны төлбөрийг хөнгөлнө.
БНСУ-ын Ёнжу хотод байрлах Дуньян их сургуулийн хичээлийн жил 2025 оны 03 дугаар сараас эхэлнэ. Сургуульд суралцах хугацаанд D-2 ангиллын визийг олгоно.
Сургалтын төлбөрийг дараах байдлаар хөнгөлнө.
- 1 дүгээр дамжааны сургалтын төлбөр 7.600.000-30%=5.320.000 вон
- 2 дугаар дамжааны сургалтын төлбөр 7.600.000-40%=4.560.000 вон
- 3 дугаар дамжааны сургалтын төлбөр 7.600.000-40%=4.560.000 вон
- 4 дүгээр дамжааны сургалтын төлбөр 7.600.000-40%=4.560.000 вон
Үүнээс суралцах хугацаанд амжилт гаргаж, голч дүнгийн оноогоор тэргүүлсэн тохиолдолд дахин хөнгөлөлт эдлэх боломжтой.
Хичээллэх хуваарь: 1-3 дугаар сар өвлийн амралт, 3-6 дугаар сар 1 дүгээр улирал, 6-9 дүгээр сар зуны амралт, 9-12 дугаар сар 2 дугаар улирал байна. Жилд 6 сар хичээллэж 6 сар амарна.
Оюутны дотуур байрны төлбөр 1 улиралд 1.200.000 воноос 500.000 воныг хөнгөлнө. Үүнд өдрийн 3 хоол багтсан. Дотуур байранд өвөл, зуны амралтаараа үнэгүй байрлах боломжтой. Өдрийн 3 хоолтой.
Мэргэжлийн чиглэл:
Төмөр замын зам, барилга (суурь бүтэц)
Тавигдах шаардлага, хамрах хүрээ:
- Тэтгэлэгт хамрагдах суралцагч 18 -24 насны хооронд байна.
- Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийг 80 ба түүнээс дээш дундаж оноотой суралцаж төгссөн төгсөгч /Бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй байх шаардлагатай/ хамрагдана.
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд 3.0-оос дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутан.
- Сурагчийн анкет. /хавсаргав/
- Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 3 ба түүнээс дээш түвшний шалгалтад тэнцсэн бол давуу тал болно.
Хэлний бэлтгэлийн мэдээлэл:
Хэрвээ Солонгос хэлний мэдлэггүй бол дотооддоо тус сургуулийн төлөөлөгчийн газар хэлний бэлтгэлд хамрагдах боломжтой. Хэлний бэлтгэл төгсөж Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт буюу TOPIK шалгалтад хамрагдаж 2 болон 3 түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэтгэлэгт хамрагдах боломжтой.
- Хэлний бэлтгэлийг 7 хоногийн 4 өдөр мэргэжлийн багштай хичээллэнэ.
- Нэмэлт мэдээллийг дараах утсаар аваарай: 95353903
- bodigal korea info- Facebook хуудаснаас мэдээлэл авах боломжтой.
Бүртгэлийн хугацаа:
2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 1 сарын 10-ны өдөр хүртэл бүртгэл хийнэ.
Тэтгэлэг горилогчид бүрдүүлэх материалыг нотариатаар баталгаажуулан анкетын хамт хэлний бэлтгэл явагдах байранд хүлээн авна. /Баримт бичиг дутуу буюу хуурамчаар бүрдүүлсэн, хугацаандаа ирүүлээгүй тохиолдолд бүртгэлээс хасагдахыг анхаарна уу/
Тэтгэлэгт хөтөлбөрөөс хасагдах шалгуур:
- Суралцах хугацаанд оюутан хичээлийн кредитээс 2/3-аас илүүг авч чадаагүй тохиолдолд
- Тэтгэлэгт тэнцэн визний материал бүрдүүлэх явцад хуурамчаар үйлдсэн тохиолдолд
- Сургуулиас 3 ба түүнээс дээш академик анхааруулга авсан тохиолдолд
- Оюутан сургуулиа орхисон тохиолдолд хасагдана.
Нэмэлт мэдээлэл:
БНСУ-д суралцах хугацаанд цагийн ажил хийх боломжтой. Тэтгэлгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутнуудад БНСУ-ын визний зөвлөгөө, материал бүрдүүлэлтийг тус сургуулийн төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулна.