ОБЕГFocus

Баянхонгор аймгийн Галуут суманд 3.5 магинтудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 8х8 метрийн хэмжээтэй байшин, эд зүйлийн хамт, “Bongo” загварын автомашин тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн “Задгай”-д / сумын төвөөс баруун хойд зүгт 80 км, Налайх дүүргээс зүүн хойд зүгт 40 км/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 09:40 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход  иргэн О-гийн амралтын газрын 10х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 11:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 4х11 метрийн хэмжээтэй байшин, 4 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 16:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан. 

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд “Баянбулаг” зуслангийн “Задгай”-д хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 18:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 20:19 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 10х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн Бургастайн гол” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 14 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 21:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 3х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Задгай”-д хог шатаж байна гэсэн дуудлагыг 12.23-ны өдрийн 00:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Баянхонгор аймгийн Галуут сумын Хайрхан багийн “Өхөгийн рашаан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км-т, сумын төвөөс зүүн зүгт 36 км-т/ 12.22-ны өдрийн 10:36:37 цагт 3.5 магинтудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 10:43 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Галуут сумын Засаг даргын Тамгын газраас тодруулахад иргэдэд нүрэглэх дуу чимээ сонсогдсон, чичирхийлэл мэдрэгдээгүй тухай мэдээлсэн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version