Улаанбаатарт өдөртөө -11…-13 градус хүйтэн байна
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулс, Арц, Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -24…-29 градус, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр -17…-22 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар -7…-12 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр, -11…-13 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 23-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар, 25, 26-нд тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -27…-32 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -30….-35 градус, өдөртөө -19….-24 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -6…-11 градус, бусад нутгаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -13…-18 градус хүйтэн байна.