ОБЕГFocus

“Хүүхдийн өдөр өнжүүлэх өрөө”-г тохижуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ

Байгуулагын орчинд хүүхдэд ээлтэй орон зай бий болгох, алба хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Онцгой байдлын байгууллагын хэмжээнд “Алба хаагчдын хүүхэд хамгааллын бодлого”- ыг батлан, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар анги “Хүүхдийн өдөр өнжүүлэх өрөө”-г шинээр тохижуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Ингэснээр алба хаагчдын нийгмийн баталгааг хангаж, ажиллах таатай орчин бүрдэж, хүүхэд, эцэг, эхийнхээ хараа хяналтад тоглож наадах, цагийг зөв зохистой өнгөрүүлэх боломж бүрдэж байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version