ЕТГ

Ө.Золбаяр: Шахмал түлшний шатаалт, орц найрлагыг шалгаж хянана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайдууд, УИХ дахь намуудын бүлгийн дарга нартай уулзсан асуудлаар ЕТГ-аас мэдээлэл /2024.12.16/ өглөө.

ЕТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр “Ерөнхийлөгч өнөөдөр Засгийн газрын Тэргүүн шадар сайд болон Засгийн газар, УИХ-ын зарим гишүүдийг дуудаж мэдээлэл авч, өөрийн байр суурийг илэрхийллээ. Яригдсан хамгийн гол утааны асуудал нь шахмал түлшний асуудал байсан.

Энэ хүрээнд Ерөнхийлөгч 2019 онд шахмал түлшийг анх үйлдвэрлэж эхэлж байхад утаа 40-50 буурч байсан. Шахмал түлш илүү сайжраад явах ёстой байтал яагаад муудаад байгаа талаар ярьсан. Мөн хяналт, шалгалтын асуудал нэлээд суларсан байгаа тал дээр Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлж, шахмал түлшний шатаалт, орц найрлагыг шалгаж хянахыг санууллаа. 

Ажил хариуцсан хүмүүс нь ШАХМАЛ ТҮЛШНИЙ хатаалга өмнөх түвшиндээ хүрэхгүй байгаа гэдэг мэдээлэл өгсөн.

Ерөнхийлөгч шахмал түлшний найрлага, үйлдвэрлэлийн чанарт анхаарч, хяналтыг сайжруулах үүргийг холбогдох яам, газруудын дарга нарт өглөө” гэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version