АТГ
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 76 гомдол, мэдээллийг шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 12 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 718 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 296 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 422 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 76 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 9 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Төлөвлөгөөт хяналтаар 4 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж байна.