Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал, зүрх судас, цээжний хөндийн мэс заслын эмч Б.Болдсайханыг хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн “Хүний эрхийн хүндэт тэмдэг”-ээр шагналаа.
Тэрээр 2020-2024 онд зүрхний төрөлхийн гажигтай 1300 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал, 40.330 гаруй хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж, амь, амьдрал бэлэглэсэн юм.