Нийгэм7 хоногБайгаль орчин

Манзушир хийд Зайсан толгойг холбосон аялал жуулчлалыг хөгжүүлнэ

 
Манзушир хийдийг түүхэн дурсгалт, соёл, шашин, аялал жуулчлалын төв болгох ажлын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж эхэлжээ. Энэхүү ажлыг УИХ-ын дарга М.Энхболд санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн тавдугаар сард Төв аймгийн төв Зуунмод хотноо зохион байгуулсан “Хөгжлийн түүчээ Төв аймаг 2018” хөрөнгө оруулагчдын чуулганы үр дүнд ажил хэрэг болж байгаа нь энэ аж. Төслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, зураг төслийг нь боловсруулах ажлыг ирэх оны эхний улиралд дуусгаж дараачийн шатны ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Төслийн гүйцэтгэгчээр “Арчер” ХХК ажиллаж байгаа бөгөөд хийдийн хуучин туурийг шашин соёл, түүхийн төв Манзушир бурхны орон болгон сэргээн засварлах юм. Мөн Манзуширын хийд-Богд уулын оргил Цэцээ гүн-Баруун ширээт-Зайсан толгой хүртэл нийт 16.6 км үргэлжлэх Cable car байгуулахаас гадна явган аяллын амралтын цэгүүдийг байгуулах юм байна.
0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version