Гадаад харилцааFocus

Онцгой байдал болон хүмүүнлэгийн салбарын үйл ажиллагаатай танилцав

Онцгой байдлын ерөнхий газар, Монголын улаан загалмай нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ханой хотын Онцгой байдал болон хүмүүнлэгийн салбарын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох ажиллагаанд алба хаагчид оролцоод ирлээ.

Тус арга хэмжээнд ОБЕГ, МУЗН-ийн холбогдох албан тушаалтнууд болон Завхан, Дархан-Уул, Сүхбаатар, Төв аймгийн Онцгой байдлын газар, Улаанзагалмайн хорооны дарга нарын 10 хүн хамрагдаж, Вьетнамын Нийгмийн аюулгүй байдлын яамны Онцгой байдлын асуудал хариуцсан газрын удирдлагуудтай уулзалт хийсэн юм. 

Мөн Вьетнамын Нийгмийн аюулгүй байдлын яамны Онцгой байдлын асуудал хариуцсан газрын сургалтын төв,  Улаан загалмай нийгэмлэгийн дунд шатны хорооны үйл ажиллагаатай танилцаж, харилцан мэдээлэл солилцлоо. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version