ОХУFocus

1945 оны чөлөөлөх дайнд оролцсон Армийн генерал И.А.Плиевийн хөшөөг босголоо

Монгол-Зөвлөлтийн морьт механикжсан бүлгийн командлагчаар 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, Армийн генерал И.А.Плиевийн дурсгалыг мөнхжүүлж, хөшөөг нь нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 49 дүгээр дунд сургуулийн дэргэд  босголоо.     

Тэрбээр 1936 оны 5 дугаар сард БНМАУ-д томилолтоор ирж, Улаанбаатар хот дахь Нэгдсэн цэргийн сургуулийн зөвлөхөөр ажиллаж эхэлсэн түүхтэй. Мөн 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол-Зөвлөлтийн морьт механикжсан бүлгийн командлагчаар оролцож байсан юм. Армийн генерал И.А.Плиевийн байлдааны төгс командлал, баатарлаг ур чадварыг үнэлэн 1944, 1945 онд ЗХУ-ын баатар цолоор хоёр удаа шагнагджээ. Түүний байгуулсан гавьяа зүтгэлийг үнэлж 1971 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар И.А.Плиевт Монгол Улсын баатар цол олгосон юм.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 75 дугаар тогтоолоор нийслэлийн 49-р сургуулийг генерал Исса Александрович Плиевийн нэрэмжит болгожээ.

БНМАУ-ын Баатар Исса Александрович Плиевийн хөшөөг 2017 онд нийслэлийн Хан-Уул дүүргийн Зайсангийн амны зүүн хойд хэсэгт мөн босгосон байдаг.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version