Өв соёлВидеоФото сурвалжлагаFocus

“Элдэв-Очир” марк ЮНЕСКО-д бүртгэгдсэн анхны марк боллоо

Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг нотолж, олон улсын болон дотоодын захидал харилцаанд шуудангийн маркийг ашигладаг болсноос хойш 100 жилийн түүхийг бүтээжээ.

Энэ хугацаанд Монгол улсын түүхийн бүхий л цаг үеийн онцлох үйл явдал түүхэн хүмүүс, гадаад харилцаа, ан амьтад, жигүүртэн шувууд, өв соёл зэрэг маш олон сэдвийн хүрээнд шуудангийн марк бүтээгдэж ирсэн юм.

1 / 15

Тэгвэл өнөөдөр 1164, 1165 дахь сэдэвт буюу “Монгол маркийн 100 жил” сэдэвт шинэ марк, анхны өдрийн дугтуйны нээлтийн ёслол, ЮНЕСКО-д бүртгэгдсэн “Элдэв-Очир” маркийн 100 жилийн ойд зориулсан маркийн эх зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр “Чингис хаан” үндэсний музейд /2024.12.02/ боллоо.

2 / 6

Энэ үеэр “Монгол Улсын шуудангийн анхны марк 1924 онд хэвлэгдэж байсан бөгөөд өдгөө 4500 гаруй нэр төрлийн марк худалдаанд гаргаад байна. ЮНЕСКО анх удаа маркийг соёлын өв хэмээн тооцож, 100 жилийн өмнө анх удаа манай улс захидал харилцаандаа ашигласан “Элдэв-Очир” маркийг бүртгэж авсан нь дэлхийн маркийн түүхэнд бичигдсэн түүхэн үйл явдал боллоо” хэмээн зохион байгуулагчид онцолж байлаа.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version