Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Чингис хаан үзэсгэлэн 2024 онд Франц улсын Нант хотноо нээгдэж, оныхоо Европын шилдэг үзэсгэлэнгээр шалгараад байгаа билээ. Тэгвэл Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулууны удирдан бүтээж буй “Дэлхийд тархсан Монгол өв цуврал”-ын ээлжит дугаар Герман дахь Монголын өв соёлын дурсгалууд бүтээл Берлин хотноо албан ёсоор нээлтээ хийж байна.
Энэхүү үйл ажиллагаанд Элчин сайд Б.Мандахбилэг, Хумбольтд форумын захирал К.Кох болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Үзэсгэлэнд Берлины угсаатны музей дахь Монголын өв соёлын дурсгалууд, Улсын номын сан дахь Турфаны цуглуулга, Хошуу нутгийн газрын зургууд, Рашид Ад дины Иль хаант үеийн Дьезийн зэрэг цуглуулгууд багтсан аж.
Герман дахь өв соёлын хоёр дахь ном нь 2025 онд төлөвлөгдөж байгаа бөгөөд, энэ талаар академич С.Чулуун “Герман дахь Монгол өв бүтээлд орсон дурсгалууд дахин давтагдахгүй бөгөөд өөрийн гэсэн агуулгатай цуглуулга” гэдгийг онцлон тэмдэглэв.
Өмнөх 11 боть номыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр нийтлүүлсэн бөгөөд, цувралаар он гараад Чехийн өв бүтээл гарах юм.