“Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэв
НЗДТГ-аас нийслэл хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойг тохиолдуулан нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын идэвх оролцоо, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Нийслэл-385” менторшип хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар есдүгээр сарын 18-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн хооронд зохион байгууллаа.
Нийслэлийн нутгийн захиргааны 30 гаруй байгууллагаас хөтөлбөрт оролцон өөрийгөө хөгжүүлж, ур чадвараа нэмэгдүүлэх зорилготой 118 менти, төрийн албаны өндөр мэдлэг туршлагатай, туршлагаа хуваалцах хүсэл эрмэлзэлтэй 41 менторын хүсэлтийг нээлттэйгээр хүлээн авсан. Эдгээр оролцогчдод тавьсан шаардлагын дагуу 1-р шатанд 81 албан хаагч Mентигээр шалгарсан бол 16 албан хаагч Mентороор шалгаран оролцож, нийслэлийн хөгжлийн тэргүүлэх салбарын чиглэлээр бичил төсөл боловсруулан, хэрэгжүүлж ур чадвараа сорьсон юм. Ийнхүү 2-р шатанд 16 ментиг шалгаруулан, 16 ментороос туршлага судлан, харилцан суралцах арга хэмжээг үе шаттай зохион байгуулав.
Түүнчлэн хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэх арга хэмжээг арваннэгдүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулж, цаашид тус хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар оролцогчдын санал сэтгэгдлийг хуваалцлаа. Энэ үеэр оролцогчид тус хөтөлбөрийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын залуу албан хаагчдад төрийн албаны үнэ цэнийг ойлгуулсан, хувь хүн, ажил мэргэжлийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан үр дүнтэй арга хэмжээ боллоо хэмээн дүгнэсэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС