Орон нутагFocus

Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ажлаа хүлээн авлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 114 тоот захирамжаар Булган аймгийн Засаг даргаар Дагвадоржийн Пүрэв-Очирыг томилж, ажлаа хүлээн авлаа.

2020-2024 онд “Шинэ хөгжлийн зам” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, аймгийн засаг даргаар ажилласан Б.Ариун-Эрдэнэ 2024-2028 онд”Булганы сэргэлт” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр аймгийн засаг даргаар томилогдсон Д.Пүрэв-Очир даргад төрөлх нутгийнхаа хөгжлийн төлөө шинээр сэтгэж, хариуцлагатай ажиллах их амжилтыг хүслээ.

Засаг дарга Д.Пүрэв-Очир өнөөдөр үүрэгт ажлаа хүлээн авч, ЗДТГ-ын хэлтэс, агентлагуудын удирдлагууд, төрийн албан хаагчид болон мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, бодлого, зорилтуудаа танилцуулснаар ажилдаа орлоо.

Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Булган аймагт Монгол Ардын Нам ялалт байгуулсан бөгөөд Д.Пүрэв-Очир нь Булган аймгийн МАН-ын дарга буюу орон нутгийн сонгуульд Булган сумын 6-р баг 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж 676 саналаар 56,19 хувьтай аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон байна. 

Д.Пүрэв-Очирын  АТГ-т мэдүүлсэн 2022 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.

Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “өөрөө 55 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 29 сая хэмээн мэдүүлжээ. 

Мөн 359 сая төгрөгийн үнэ бүхий 3 орон сууцтай, 203 сая төгрөгөөр үнэлэгдэх жийп болон туулах чадвар өндөр Toyota, Land Cruiser 200, суудлын жижиг машин Toyota, Prius XW30 маркийн  2 хоёр машинтай  хэмээн мэдүүлжээ.

Мөн 20 сая төгрөгийн үнэ бүхий  эзэмших газартай,  7,5 сая төгрөгөөр үнэлэгдэх  хурдан удмын 3 адуутай, 158 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэжээ. Түүнчлэн 346 сая төгрөгийн зээлтэй байна. Элэг Бүс ХХК ХК, Нутгийн Ундрага ХХК-иудыг 50%-100 хувь эзэмшдэг.

Ташрамд дурдахад, Д.Пүрэв-Очирын хувьд Булганд төрснөөс өөр “намтар”-гүй нэгэн аж. Түүний хувьд Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байх үед нь ИНЕГ-т хэлтсийн даргаар томилогджээ. Ингээд таван жил ИНЕГ-ын хэлтсийн даргаар ажиллаж, өнгөрсөн жил төрсөн нутагтаа хөл тавьсан байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version