НийтлэлВидеоОнцлохЭрүүл мэнд

Монос эмийн үйлдвэр хамгийн цэвэр орчинд үйлдвэрлэл явуулдаг

Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо болон Эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клубын гишүүд Монголын анхны хувийн хэвшлийн байгууллага болох Монос эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай /2024.11.07/ танилцлаа. Энэ удаагийн танилцах ТУР аялалд 30 орчим сэтгүүлч болон оюун-сэтгүүлч клубийн гишүүд хамрагдсан юм.

1990 онд үүсгэн байгуулагдсан Монос эмийн үйлдвэр нь өнөөдрийг хүртэл Монгол хүний оюун санаагаар бүтээгдсэн 73 нэрийн 150 тун бүтээгдэхүүний шинээр нээн, үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлжээ. Үйлдвэрийн хувьд 230 орчим ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг ба үүнээс 40 орчим нь эрдэмтэн, судлаач, доктор, профессорууд.

Өнгөрсөн 34 жилийн хугацаанд Монос эмийн үйлдвэр нь 35 орчим патентыг эзэмшиж, Монгол Улсын стандартыг 8 удаа хангасан талаар Монос фарм ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Одгэрэл онцолж байв. Тус компани дотоодын хэрэглэгчийн эмийн хэрэглээг хангахаас гадна үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдал, шинээр бүтээгдэхүүн гаргах хөгжүүлэлтдээ анхаарч ажилладаг аж.

Мөн экспортод гаргаж буй бүтээгдэхүүнүүд дээрээ анхаарал хандуулж, одоогоор Киргиз улсад нээсэн төлөөлөгчийн газраа нээж, тус Моносын хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн нийлүүлээд эхэлсэн байна. Ингэснээр тухайн улсын ойролцоо 4,5 улсад Моносын бүтээгдэхүүн худалдаалагдах боломж бүрджээ.

Эм судлалын хүрээлэн нь брэнд эмийн судалгаа, женерик (гадаадын улс орноос үлйдвэрлэх эрх авсан эм) эмийн судалгаа, эмийч ургамлын тарималжуулалт, эмнэл зүйн өмнөх судалгаа, технологийн судалгаа, эмийн стандартчилал зэрэгт анхаардаг аж.

Түүнчлэн Монголын уламжлалт анагаахын суурь мэдлэг дээр тулгуурлан ургамлын гаралтай брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэхээр судалгаа, хөгжүүлэлт хийхээс гадна 10 гаруй эмийн ургамлыг тарьж ургуулан ашиглаж байна.

Өөрийн лабораторидоо химийн 327, микробиологийн 40 үзүүлэлтээр жилдээ 4000 орчим дээжид шинжилгээ хийдэг бөгөөд эм үйлдвэрлэлийн эхлэл шатаас эцсийн шат хүртэл үйлдвэрийн дотоод орчны агаар нь 99,99 хувь шүүгдсэн хамгийн цэвэр орчинд үйлдвэрлэл явуулдаг гэдгийг танилцах аялалын үеэр онцолж байсан юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version