Засгийн газар
Засгийн газрын ордон руу явдаг автобусны чиглэлийг зогсоолоо
Өвлийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор үндсэн чиглэлүүдэд автобус нэмэх олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн Засгийн газрын ордон руу явдаг АТ:1, АТ:2, АТ:3 чиглэлийг өнөөдрөөс зогсоолоо.
Тодруулбал, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Төрийн ордонд ажилладаг 1400 албан хаагчийг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг уриалж дараах гурван чиглэлд автобус үйлчилж байсан юм.
- АТ:1 “Засгийн газрын ордон – Гэрэлт хотхон – Зайсан”
- АТ:2 “Засгийн газрын ордон – Ривер гарден – Хан хилсс”
- АТ:3 “Засгийн газрын ордон – Энканто – Хүннү 2222 хороолол”
НИЙТИЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ГАЗАР