НийгэмFocus

М.Билэгт: Дөрөвдүгээр эмнэлгийн барилга Хөгжлийн банкны мэдэлд очсон

УИХ-ын гишүүн асан М.Билэгт дөрөвдүгээр эмнэлгийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ “Одоогоос 10 гаруй жилийн өмнө монголын ард түмний элэг бүтэн амьдралын төлөө 300 ортой эмнэлгийн барилгын төслийг санаачилж хэрэгжүүлж эхэлсэн. Энэ санаачилгын хүрээнд эхний 120 ортой эмнэлгийн барилгыг 2019 онд ашиглалтад оруулсан. Японы стандартыг хангасан орчин үеийн тохилог эмнэлгийг барьж байгуулах гэж зорьсон.

Гэхдээ эрүүл мэндийн салбарт өндөр хөгжилтэй орны стандартыг хангасан менежментээр эмнэлгийн үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэж зорьсон ч жирийн бидэнд амаргүй юм байна гэдгийг 10 гаруй жил биеэрээ тууллаа. Эрүүл мэндийн салбарынхан хөгжингүй орны жишгийг оруулж ирье гэхэд өөрсдөө саад тотгор болдог юм байна.

Ковид давхцаад эдийн засгийн хямрал болоод санхүүжилт зогсоод явж байтал хөгжлийн банкны зээлдэгчид гарч ирээд АТГ-т бүгдийг нь өгчихсөн. Энэ нь дараагийн хөрөнгө оруулагчаа татах, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хаалт тавьсан. Харин өнөөдөр Дөрөвдүгээр эмнэлгийн барилга Хөгжлийн банкны мэдэлд очсон. Банкууд барьцаа хөрөнгийг үнэгүйдүүлэхийн тулд ШШГЕГ дээр гацаадаг юм байна” гэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version