УИХFocus

Э.Болормаа: Монгол Улсын мэдээллийг “Huawei” компаниар дамжуулна гэсэн яриа огт болоогүй

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-оо үргэлжлүүлж, хурдтай шинэчлэгдэж буй технологийн хөгжлийн дагуу гурван шилжилт хийхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд БНХАУ-ын “Huawei” компанийн ухаалаг шинэ технологийн туршлагуудыг судлах, ухаалаг хотыг бүтээн байгуулах, дижитал эрчим хүч, технологийн салбарын залуу мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Монгол Улсын Засгийн газар тус компанитай хамтран ажиллахаар болсон талаар мэдээлсэн билээ.

Уг асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Анар цахим орчинд өөрийн байр сууриа илэрхийлсэн асуудлаар УИХ-ын гишүүн Э.Болормаа байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ “Анар гишүүн өөрөө БНХАУ руу айлчлалын бүрэлдэхүүнд байсан. Гэнэт худлаа “попорч”, жудаггүй зан гаргаж байгаад гайхаж байна. Иймэрхүү зүйлийг цахим сүлжээнд бичиж ПОПОРЧ болохгүй. Монгол Улсын мэдээллийг “Huawei” компаниар дамжуулна гэсэн яриа огт болоогүй. Бид дэлхийн өндөр хэмжээний компаниас суралцах зүйл их байгаа” гэв.

Мөн тэрбээр олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй Монгол Улсын 2025 оны төсвийн асуудлаар үзэл бодлоо илэрхийллээ. Тэрээр “Төсвийн байнгын хорооны даргыг сольж, шинэ арга барилаар төсвийн тодотгол хэлэлцэх ёстой” хэмээн онцоллоо.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version