Видео

Гэр бүлийн эрүүл мэнд

“Эрүүл оршино гэдэг бол нойр-ялангуяа шөнийн нойр, хоолоо маш сайн залилж идэх, зөв амьсгал буюу хөдөлгөөнийг чухалчилвал эрүүл байдлаа хадгална. Мөн янз бүрийн зүйл идэж буй зүйлсээ удамшил дээрээ үндэслэн зохистой байдлаар хооллоорой гэж зөвлөж байна. Удамшил дээрээ үндэслэнэ гэдэг нь өөрөөс чинь дээш 5 үеийн идэж хэвшсэн хоолтаны биед сайн нийцнэ. Идэж хэвшиж дадаагүй хоолыг удамшилд ээлгүй хүнс гэж үздэг тул энэ тал дээр сайн анхаараарай. Учир нь бидний үеийнхэн маш ихээр хордлогод өртөж байна.

Иймд гэр бүлээрээ 22:30 гэхэд сайхан унтчихдаг, унтахдаа өөрийгөө бэлддэг байх хэрэгтэй. Тухайлбал, унтахаас 3 цагийн өмнө хоолоо идэж, шингэн зүйлийг унтахаас 1 цагийн өмнө хэрэглэвэл бөөр ажиллахгүй, гүн бат унтаж бие сайн амарна. Шөнийн нойронд биеэ бэлдэхгүй байснаас нойр нь бат бөх биш, бие нөхөн төлжихгүй байгаагаас болж өвчлөл их болсон байна.

Өглөөний хоолоо цөс, нойр булчирхайгаа бодож идэх буюу хэт чихэрлэг, хуурсан хайрсан, хоносон хоол, хэт цагаан гурилын агууламж өндөртэй хүнснээс татгалзах хэрэгтэй. Хэт цагаан гурилын агууламж өндөртэй хүнс нь бидний биед маш их сөрөг нөлөө авчирч, цөсний өвдөх, жингийн илүүдэл зэрэг эрсдэлийг бий болгож байна. Тиймээс өглөөд овьёос, арвайн гурил, гурвалжин будаа зэрэг хүнсийг чухалчилж, өдрийн цагаар л нийт хоолныхоо 2/1-ийг буюу ахиу идэж хэвших хэрэгтэй. Оройд харин нойроо бодож идэх ёстой буюу шөнө дунд нь ходоод ажиллахгүй амархан шингэх хоол идэх нь чухал юм.

Хоолтой холбоотой нэг зүйлийг онцлоход, аав нар хоолоо яарч иддэг. Тамхи их татдаг. Тамхийг өлөн дээрээ эсвэл хоолны дараа нь татдаг. Хоол идчихээд хэвтдэг зэрэг нь аав нарын дунд байдаг буруу зуршил дадал юм. Тиймээс аав нар маань ходоодны хавдраар эмэгтэйчүүдээсээ 3 дахин илүү өвчилж байгаагийн учир юм” хэмээн Хүний их эмч, доктор Т.Цэрэнтогтох онцолж байна.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газраас гаргасан гэр бүлийн боловсрол олгох цуврал хичээл “Гэр бүлийн эрүүл мэнд” сэдвээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорхи бичлэгийг үзнэ үү.

Эх сурвалж: Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version