ВидеоFocus

Гэрлэлт, гэр бүлийн тухай ойлголт

“Гэрлэлт гэдэг бол насанд хүрсэн эрэгтэй эмэгтэй хоёр хүн сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл бололцох зорилгоор хуульд заасны дагуу гэрлэлтээ батлуулж, бүртгүүлэхийг хэлдэг. Гэрлэлт нь гэр бүлийн суурь үндэс болдог учраас гэр бүлээ бүртгүүлж байгаа хосуудын хооронд эрх үүргийн болон хариуцлагын тогтолцоо бий болдог.

Монгол улсад бол гэрлэлтийн “Моногами” хэлбэрийг зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл, нэг эрэгтэй, нэг эмэгтэй хоёр хүн гэрлэж болно гэж ингэж үздэг. Монгол Улсын “Гэр бүлийн тухай хууль”-ийн хоёрдугаар бүлэгт зааснаар гэр бүлийн харилцаа үүсэх үндэслэл, нөхцөл, журам, мөн гэрлэлт дуусгавар болох харилцааг хэрхэн зохицуулах талаар зааж өгсөн байдаг. Гэрлэлт, гэр бүлийн харилцаа нь сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр тулгуурлаж явагдах ёстой.

Үүнээс гадна, нас, хүйс, боловсрол, мэргэжил, шашин шүтлэг, үзэл бодлоор ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш эрхийн үндсэн дээр суурилж гэрлэлт, гэр бүлийн харилцаа явагдах ёстой. Мөн Монгол Улсын иргэн, гадаадын иргэнтэй гэрлэхээр бол “Гэр бүлийн тухай хууль”-д заасны дагуу Монгол Улсын Улсад гэрлэлтээ бүртгүүлж болно. Гэрлэгчдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцааг Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд бол зааж өгсөн. Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ батлуулахдаа гэрчийн этгээдийг байлцуулан улсын бүртгэлийн байгууллагад, хилийн чанадад бол өөрийн улсын Дипломат төлөөлөгчийн газар гэрлэлтээ батлуулж болно.

Гэрлэлтээ бүртгүүлсэн өдрөөс эхлээд гэрлэгчдийн хооронд эрх үүргийн харилцаа бий болно. Тиймээс гэрлэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд орж тодорхойлолт авсан байх шаардлагатай. Учир нь эрүүл гэр бүлээс эрүүл хүүхэд төрнө. Хос хоёр гэрлэлтээ бүртгүүлэхээсээ өмнө оршин суугаа а газрынхаа харьяа эрүүл мэндийн байгууллагад хандаж бэлгийн замын халдварт өвчин, ДОХ, сүрьеэ, сэтгэцийн эрүүл мэндийн одоо шинжилгээг өгдөг. Эмнэлгийн байгууллага эрүүл мэндийн шинжилгээний хариуг гэрлэгчдэд тайлбарлаж, удамшлын болон нөхөн нөхөн үржихүй, гэр бүл төлөвлөлтийн талаар зөвлөгөөг өгдөг. Хэрвээ ямар нэгэн өвчний өвчний шинж тэмдэг илрэх юм бол эрүүл мэндийн байгууллагын ажилтан энэ талаарх заавар зөвлөгөөг гэрлэгчдэд өгдөг” хэмээн МУИС-ын профессор, доктор Т.Бүрэнжаргал онцолж байна.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газраас гаргасан гэр бүлийн боловсрол олгох цуврал хичээл “Гэрлэлт, гэр бүлийн тухай ойлголт” сэдвээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорхи бичлэгийг үзнэ үү.

Эх сурвалж: Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version