НийтлэлУнгарВидеоОнцлохШинэ мэдээ

Унгар-Монголын бизнес форумыг зохион байгууллаа

Улаанбаатар хот дахь Унгар Улсын Элчин сайдын яамнаас Унгар-Монголын бизнес форумыг /2024.10.21/ зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээ нь Унгар Улсын Гадаад хэрэг, Худалдааны яамны Экспортыг дэмжих Next хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан юм.

1 / 6

Арга хэмжээнд Европын газрын тосны томоохон компаниудын нэг болох MOL компанийн төлөөлөл оролцож байгаагаас гадна мөн Унгарын бренд болсон Béres Tokaji дарс, Gyulai Hus компанийн төлөөлөл оролцож, Монголын бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Бизнес форумын үеэр Унгарын хүнсний бүтээгдэхүүнүүдийн танилцуулга амталгааг зохион байгуулснаас гадна Унгараас бараа бүтээгдэхүүн импортлогч компаниудын бүтээгдэхүүнүүдийг танилцууллаа.

2 / 7

Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Обрущанский Борбала Анна энэ талаар ” Бид нар Унгар Монгол хооронд худалдааны, бараа бүтээгдэхүүний уулзалтыг зохион байгууллаа. Унгар бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд оруулах боломжийг судалж, Унгараас 10 компанийн бүтээгдэхүүнийг Монголын компаниудын төлөөлөлд үзүүллээ. Унгарын бизнес эрхлэгчдийн төлөөлөл гурван хүн ирсэн. Манай худалдааны төлөөлөгч бусад компанийг төлөөлөн Монголын компаниудтай ээлж дараалан уулзаж, хэлэлцэн хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа” гэдгийг онцоллоо.

Дашрамд дуулгахад, 2025 онд Унгар Улс Монгол Улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 75 ой тохионо.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version