НийслэлFocus

СХД-ийн Засаг даргаар Б.Хуягбаатарыг улираан томилох уу?

Хүн ам ихтэй СХД-ийн Засаг даргаар Б.Хуягбаатарыг улираан томилох тухай яригдаж байна. Тэрбээр, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дараа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж эхэлсэн. Б.Хуягбаатарыг дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн байдаг.

Б.Хуягбаатар нь 2013 оноос СХД-ийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл сургалтын төвийн мэргэжилтнээс эхлэн мерит зарчмаар шатлан ахиж өнгөрсөн дөрвөн жилд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хурлын дарга, Засаг даргаар ажилласан намтартай.

Ямартай ч, Сонгинохайрхан дүүргийн иргэд Б.Хуягбаатарыгаа улираан сонгох сонирхолтой байгаа гэнэ. Учир нь иргэдтэй их ойрхон ажилласан Засаг дарга гэдгээрээ Сонгинодоо нэртэй аж.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version