Нийгэм
Нийслэлийн цэрэг татлага энэ сарын 18-20 нд болно
Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулна.
Нийслэлийн есөн дүүргийн цэрэг татлагын байрууд:
- Баянгол дүүрэг 96 дугаар сургууль;
- Баянзүрх дүүрэг 14 дүгээр сургууль;
- Сүхбаатар дүүрэг 3 дугаар сургууль;
- Сонгинохайрхан дүүрэг 83 дугаар сургууль;
- Чингэлтэй дүүрэг 5 дугаар сургууль;
- Хан-Уул дүүрэг 34 дүгээр сургууль;
- Налайх дүүрэг Политехник коллеж;
- Багануур дүүрэг Гүн галуутай цогцолбор сургууль;
- Багахангай дүүрэг Хангай цогцолбор сургууль дээр тус тус цэрэг татлагыг зохион байгуулна.
Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, 2% цээж зурагтай дүүргийнхээ цэрэг татлагын байранд ирэхийг анхаарна уу. Иргэн таныг иргэний цэргийн үүргээ биелүүлж ээлжит цэрэг татлагад идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
НЗДТГ-ын Цэргийн штаб