ОБЕГFocus

“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог. Энэхүү өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 35 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Энэ жил дэлхий даяар тус өдрийг “Гамшгийг даван туулах чадавхтай ирээдүйн төлөө хойч үеэ чадавхжуулах нь” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.

Өөрөөр хэлбэл, улс орнуудыг сургуулийн насны хүүхдүүдийн гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд боловсролын салбараар дамжуулан гурван үндсэн чиглэлд хөрөнгө оруулалт хийхийг уриалж байгаа юм. Үүнд:

  1. Аюулгүй сургууль, боловсролын байгууламжаар дамжуулан хүүхэд, залуучуудыг хамгаалах: Хүүхдүүд аюулгүй орчинд суралцах эрхтэй бөгөөд энэ нь сургуулиудыг гамшигт тэсвэртэй, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх системийн нэг хэсэг болгохоос эхэлнэ.
  2. Хүүхэд, залуучуудад тулгарч буй эрсдэлийг ойлгож, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд нь насны ангилалд тохирсон боловсролоор дамжуулан аюулгүй байдлыг хангах боломжийг олгох.
  3. ЮНЕСКО, НҮБ-ын Хүүхдийн Сан тэргүүлдэг Боловсролын салбарын Гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшигт тэсвэртэй хот дэмжих дэлхийн холбоо (GADRRRES)-оос боловсруулсан Сургуулийн аюулгүй байдлын 2022-2030 оны иж бүрэн тогтолцоог баталж, хэрэгжүүлэх гэсэн үндсэн чиглэлүүд багтаж байна. 

Энэхүү олон улсын өдрийг тохиолдуулан төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хэмжээнд  Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын удирдамж”-ийн хэрэгжилтийг хангаж, байгууллагын үйл ажиллагаа болон Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулж, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд  сургалт, дадлагуудыг зохион байгуулах юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version