Улиастай – Цагаанхайрхан чиглэлийн 40 км зам барих ажлын гүйцэтгэгчийг сонгов
АХБ-ны зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын 3 -р үе шатны төсөл”-ийн хүрээнд хэрэгжих “Улиастай – Алтай чиглэлийн 178 км авто замын эхний хэсэг болох Улиастай – Цагаанхайрхан чиглэлийн 40 км хатуу хучилттай авто зам барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгарууллаа.
Тус ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газар холбогдох хууль, тогтоомжийн дагуу зохион байгуулан ажиллаж, тендерийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нээсэн.
Азийн хөгжлийн банкны 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн гэрээ байгуулах зөвшөөрлийг үндэслэн “China Jiangsu International Economic and Technical Cooperation Group, LTD”-тай гэрээ байгуулах мэдэгдлийг Төрийн нарийн бичгийн даргын 03/62 албан тоотоор мэдэгдэж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулах бэлтгэл ажил хангагдаж байна.