Эрүүл мэндFocus

ГССҮТ: Эдгэрэх явцыг түргэсгэх өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээг нэвтрүүллээ

ССҮТ эдгэрэлтийн явцыг түргэсгэх өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээг  нэвтрүүлсэн байна.

Барокамер буюу өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээ нь

  • гэмтлийн гаралтай архаг хэмжээний том шарх,
  • түлэгдлийн шарх, халдварлагдсан шарх,
  • ясны идээт үрэвсэл,
  • тархины хүнд гэмтэл болон бусад өвчлөлийн үед эд, эсийн түвшинд хүрч үйлчлэх, эдгэрэлтийн явцыг түргэсгэх өндөр ач холбогдолтой орчин үеийн эмчилгээний дэвшилтэт технологи юм.

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Тайваний “Tri-Service” эмнэлгийн эмч, сувилагч нартай хамтран барокамер буюу өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээг тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх ажлын байрны сургалтыг амжилттай зохион байгуулжээ.

Тус төвийн салбар эмнэлэгт суурилуулсан энэхүү төхөөрөмжийг хэрхэн ашиглах, эмчилгээний явц болон үр дүнд хяналт хийх, аюулгүй ажиллагааг бүрдүүлэх, үйлчлүүлэгчдэд үзүүлэх тусламж үйлчилгээний заавар, журмын талаарх сургалтад ГССҮТ-ийн эмч, сувилагч, техникч зэрэг нийт 18 ажилтан хамрагдав.

ГССҮТ-өөс 2016 онд Тайваний эрүүл мэндийн байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хамтарсан сургалт хийж эхэлснээр эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг Тайваний эмнэлгүүдэд сургаж чадавхжуулах болсон байна.   

Тэгвэл энэ удаа Тайваний “Tri-Service” эмнэлгийн M.D. PhD Shan Yueh Chang болон M.D. PhD Chih-hao Shen тэргүүтэй эмч, сувилагч нарын бүрэлдэхүүнтэй 2 баг  Монголд ирж ажиллан, эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх орчин үеийн дэвшилтэт технологийн зааварчилгаа, эмчилгээний арга зүйн талаарх ажлын байрны сургалтыг хийж, хамтын үйл ажиллагааг өргөжүүллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version