НийтлэлМБАНХFocus

Бэлчээрийн үндэсний 7 дугаар форумын оролцогчид “Ширээт хөгжил” хоршооны үйл ажиллагаатай танилцав

Монголын Бэлчээр Ашиглагчдын Нэгдсэн Холбоо санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол орны бэлчээрийн үндэсний 7 дугаар форум” энэ удаад “Шинэ Хоршоо-Ногоон санхүүжилт-Уур амьсгалын өөрчлөлт-Бэлчээрийн экосистемийн хүлэмжийн хийн эргэлтийг тогтворжуулах” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.

Тус форумын хүрээнд Төв аймгийн Өндөрширээт сумын “Ширээт хөгжил” хоршооны үйл ажиллагааг танилцуулж, туршлага солилцох уулзалтыг зохион байгуулсан юм. Энэ үеэр форумд оролцогчид өртөөчилсөн асруудад зочилж, тус сумын малчид нэгдэж малчдын байгууллагаа бэхжүүлсэн тухай, доройтсон бэлчээрээ хэрхэн сэргээж байгаа тухай, эрүүл чанартай эмийн үлдэгдэлгүй малын махыг зах зээлд нэвтрүүлсэн туршлагаа хуваалцлаа. Тус сумын малчид хоршоогоороо дамжуулан дотоодын болон гадаадын үйлдвэрлэгч нарын стандартад нийцсэн түүхий эд нийлүүлдэг болсон амжилтаа танилцуулсан.

Түүнчлэн ХААИС-ийн багш сурагчид малын тэжээл, дарш хийх хялбар атлаа ашиг тустай арга технологийг зааж өгсөн юм. Тус сумын малчдын зүгээс өгсөн сонирхолтой нэг мэдээлэл нь бэлчээрээ өнжөөж амраан нүүдэл хийснээр бэлчээрээ сэргээхээс гадна улирал бүр урамшуулал авдаг болсон нь ирсэн зочдын анхаарлыг татаж байсан юм.

.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Танд таалагдах

Close
Back to top button
Exit mobile version