Focus

Олон улсын циркчид хоёр манежинд нэгэн зэрэг тоглоно

Өнгөрсөн 4-р сард “ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД” тоглолт гадаадын болон дотоодын 250 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэйгээр сургуультай арслан, барнууд болон ховор үүлдрийн пудель нохойнуудтайгаа ирж ердөө 20 удаа л тоглон Монголын үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан билээ.

Тэгвэл энэ удаад дэлхийд ганцхан гэгдэх ОХУ- ын Юрий Никулины нэрэмжит Москвагийн циркийн сургуультай баавгайнууд болон нохойнууд ирж байгаагаараа онцлог гэн. Тоглолтод АНУ, ИСПАНИ, УКРАЙН, БНХАУ, УНГАР, ОХУ, МОНГОЛ, ЯКУТ, БЕЛАРУС зэрэг 9 орны 114 уран бүтээлчид оролцох юм. Тоглолтын найруулагчаар ОХУ- ын Москва хотын циркийн найруулагч Димитрий Чернов уригдан ажиллах бөгөөд ерөнхий продюсерээр ОУ-ын циркчдийн тэмцээний шүүгч Н.Эрдэнэ ажиллана.

Монгол Улсад анх удаа 2 манежтай (тайз) циркийн тоглолтыг Steppe arena- Мөсөн ордонд зохион байгуулж олон улсын нэр хүнд, чансаа өндөртэй олон тооны циркийн жүжигчдийг нэг дор цуглуулж өнөөгийн циркийн хөгжлийн өнгө төрхийг Монголын үзэгчдэд хүргэх аж. Тав тухтай орчин, мэргэжлийн баг, авто зогсоол, бие засах газрын хүртээмж зэрэг нь олон улсын стандартыг хангасан гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.

“ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД” тоглолт 10 сарын 5-нд Steppe Arena-Мөсөн ордонд нээлтээ хийж, зөвхөн амралтын өдрүүдэд буюу нийт 8 өдөр л тоглох юм байна.

Тасалбарын хувьд өмнөх тоглолтын адил 20.000, 30.000, 40.000, 50.000 төгрөгний үнэтэй хэвээрээ бөгөөд Emart худалдааны төвийн 1 давхраас болон Ticket.mn сайтаас онлайнаар худалдаж авах боломжтой гэнэ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version