НҮБ

Бригадын генерал Г.Болор НҮБ-ын дэргэд Цэргийн зөвлөхөөр томилогдлоо

Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын дарга, Бригадын генерал Г.Болор НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын Цэргийн зөвлөхөөр томилогдон, дөрвөн жилийн хугацаатай ажиллах болжээ. 

Монгол Улсын анхны эмэгтэй генерал тэрбээр шинэ албандаа томилогдон өнгөрсөн зун АНУ-ыг зорьсон байна. Түүнийг явахын өмнө Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын зөвлөлийн гишүүд үдэж, хүндэтгэл үзүүлсэн байна. 

Үдэх ёслолын үеэр ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, НҮБ-ын төв штабт сонгогдон ажиллана гэдэг нэр төрийн хэрэг. Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдын ур чадвар, тэсвэр хатуужил, цэргийн хэргийн мэдлэг, туршлагыг НҮБ өндрөөр үнэлж байгаагийн тод илэрхийлэл нь энэ юм. Энэхүү хариуцлагатай албанд сонгогдон томилогдсонд баяр хүргэж, шинэ албанд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе” гэжээ. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version