ЭМЯFocus

Глобаль сангийн менежер Аллан Нфамбаг хүлээн авч уулзав

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Глобаль сангийн Монгол Улсыг хариуцсан менежер Аллан Нфамбаг /2024.09.12/ хүлээж авч уулзлаа.

Манай улсад ДОХ, Сүрьеэ, Хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн дэмжлэгтэй төслүүд 21 дэх жилдээ хэрэгжиж байна. Энэ хугацаанд ДОХ, сүрьеэ өвчинтэй тэмцэх, эрүүл мэндийн салбарын тогтолцоог бэхжүүлэхэд Глобаль сангаас 100 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгосон юм.
Мөн тус сангийн дэмжлэгээр 2024-2027 онд 14 сая ам.долларын төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ирэх оноос “Өр хөрвүүлэх” хөтөлбөрийн хүрээнд нэмэлт төслийг хэрэгжүүлэх хэлэлцээрийг ЭМЯ, Глобаль сантай хийж байна.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Глобаль сангийн тогтвортой дэмжлэг туслалцаанд талархаж буйгаа илэрхийлж, одоо хэрэгжиж байгаа төслийн хэрэгжилтийн явц, чанарт тогтмол анхаарал хандуулж ажиллана” гэв.
Ялангуяа төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгслийн хэрэглээ, хуваарилалт, засвар үйлчилгээнд байнга хяналт тавьж, улсын бодлого зохицуулалтад нийцүүлэн ажиллахаа илэрхийлсэн.

Эцэст нь шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг эрүүл мэндийн салбарын бодлого, чиглэлд нийцүүлэн, ДОХ, Сүрьеэ, Гепатитын тархалтыг бууруулах, илрүүлэх, эмчлэх болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.  

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version