WorldFocus

Ой, хээрийн түймэр унтраах ажиллагаанд үндэсний гвардаас нэмэлт хүч илгээжээ

АНУ-ын Калифорни мужид гарсан ой, хээрийн түймэр унтраах ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр үндэсний гвардаас нэмэлт хүч илгээжээ. Тодруулбал, өнгөрсөн Мягмар гарагт Өмнөд Калифорни муж даяар гурван том ой хээрийн түймрийн голомт шатаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 25,000 акр талбай шатсан байна. Мөн 65,000 гаруй барилга, байгууламж болон орон сууц өртөх өндөр эрсдэл нүүрлээд байгаа аж.

Тухайлбал, Сан Бернардино муж дахь оройн түймэр, Оранж муж дахь нисэх онгоцны буудлыг дайран өнгөрч буй түймэр, Лос Анжелес муж дахь гүүрний түймэр бүгд хэт хуурайшилт, хэт халалтын улмаас галын тархалт хурдацтай байна гэж албаныхан мэдээлжээ. Тус мужийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, аюулгүй бүсэд байрлуулсан ба нийт 56,400 барилга байгууламжийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа хийгдэж байгаа аж.

Newsom мэдээллийн агентлагаас ой, хээрийн түймэртэй тэмцэхэд нийт 2000 гаруй гал сөнөөгч, 200 орчим агаарын болон хуурай замын техник хүч ажиллаж галын аюулыг таван хувиар унтраагаад байгаа талаар мэдээлжээ.


Орчуулсан: Б.Гэрэлзаяа
Эх сурвалж: ABCnews.com

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version