Боловсрол

Карьер сонголтын төслийг энэ хичээлийн жилд 9-р ангиудад хэрэгжүүлнэ

Боловсролын сайдын шуурхай хуралдаан болж харьяа байгууллага, газар, хэлтсүүд хэрэгжиж буй ажлуудын үйл явц, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

2024 оны 7-р сарын 22-ноос хойш зургаан удаагийн шуурхай хуралдаанаар Боловсролын сайдаас харьяа нэгжүүдэд нийт 53 үүрэг даалгавар өгсөн байна. Үүнээс 38 нь бүрэн хэрэгжсэн, 15 нь хэрэгжих шатанд буюу 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Тухайлбал, Багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулах журмын төсөлд Төрийн албаны зөвлөлөөс санал ирүүлмэгц эцэслэн батална. Мөн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээг өөрийн үнэлгээнд шилжүүлэхээр журмын төслийг бэлтгэж байна.

Шуурхай хуралдааны төгсгөлд Боловсролын сайд П.Наранбаяр дараах ажлуудыг холбогдох албаныханд даалгав. Үүнд:

  • Өөрийн хүсэлтээр шилжин ажиллах багш нар болон 10-аас дээш жил нэг сургуульд ажилласан захирлуудын судалгааг гаргах;
  • Карьер сонголтын төслийг энэ хичээлийн жилд багтаан ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангиудад хэрэгжүүлэх, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах;
  • Нийгмийн бүх төлөөллийг оролцуулах байдлаар Боловсролын үндэсний зөвлөлийн гишүүдийг шинэчлэн байгуулах судалгааг эхлүүлэх;
  • Санхүүгийн сахилга алдаж, багшийг хууль бусаар ажлаас халах зөрчил гаргасан ерөнхий боловсролын сургуулийн захирлыг чөлөөлж, сонгон шалгаруулалтыг яаралтай зарлах.
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version