УИХГадаад харилцаа
“Парламентын боловсрол” хөтөлбөрт Япон сурагчид хамрагдаж байна
Улсын Их Хурлын Тамгын газраас 2022 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан, залууст зориулсан “Парламентын боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
“Парламентын боловсрол” хөтөлбөрт хамрагдахаар өнөөдөр (2024.09.05) Япон Улсаас сурагчид зорин ирлээ.
Япон Улсын Осака мужийн “Хацүда Тондабаяши” ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид “Парламентын боловсрол” хөтөлбөрийн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд хамрагдлаа.
Хамтран ажилласан Монгол Улсын Гадаад харилцааны яам, Осака хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын хамт олонд талархал илэрхийлье.