НийслэлFocus

Богдхан ууланд энэ сарын 16-ний өдрийг хүртэл аялж алхахгүй байхыг зөвлөж байна

Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд мэргэжлийн байгууллагуудын хийсэн ойн хортон хөнөөлтийн судалгааг үндэслэн онгоцоор хортон шавьж устгалын бактерын бэлдмэл цацах ажлыг хийж гүйцэтгэлээ.

Иймд Богдхан уулын орчны бүсэд амьдарч буй иргэд оршин суугчид, аялалын жимээр аялаж зугаалдаг алхагчид та бүхнийг 2024.08.30-2024.09.16-ний өдрүүдэд ууланд аялж алхахгүй байх, Богд уулаас түүгдсэн самар, жимс идэхгүй, авахгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.

Мөн хортон шавьж устгалын хорны нөлөөлөх, нөлөө дарагдах хугацаа 30 хоног гэдгийг АНХААРУУЛЖ байна.

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа

ОЙН ГАЗАР

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version