Майдар хот сүндэрлэх 12 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа
Богдхан уулын өвөрт байрлах “Их майдар” бурханы бэлгэдэлтэй “Майдар эко хот”-ыг 110 гаруй мянган га талбайтай, 300 мянган хүн амтай байхаар төлөвлөжээ. Уг хотын дэд бүтэц болон ерөнхий төлөвлөгөөг Герман улсын архитекторууд гүйцэтгэж, ерөнхий архитектор Штефан Шмиц ажилласан юм.
Майдар эко хотыг жишиг төсөл болгож, Германы талаас техник технологи, боловсон хүчний хувьд туслахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Мөн яваандаа зарим улс орнууд шиг төр захиргааны байгууллагуудаа энэ хот руу шилжүүлж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах боломжтой гэж энэ төслийг санаачлагчид үздэг.
Шашин, соёлын өвөрмөц хэв шинжийг агуулсан, дотоод, гадаадын иргэдэд хотоос холгүй эрүүл орчинд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой үзвэр үйлчилгээний цогцолборын ажлыг Төв аймгийн Сэргэлэн сумын, Өгөөмөрийн аман дахь Зүрх толгойд 2014 онд эхлүүлсэн. Төслийн хүрээнд эхний ээлжинд 54м өндөр Их Майдар бурханы бодьсатва дүр, 108 м өндөр Зарлиг увидсын суварга босгох аж.
Майдар бурхан нь Будда Шагжамүнигийн дараа замбуу тивд залран өөрийн сургаал номоо дэлгэрүүлэх сайн цагийн тав дахь бурхан юм. Майдар нэр нь Асрал хайрын бурхан, найз нөхөр, нэгдмэл ухаан гэсэн утгатай аж.
Бурхан багшийн Ирээдүй цагийн дүр болох Майдар бурханыг Өндөр гэгээн Занабазарын урласан тигээр бүтээж буйгаараа онцлог гэнэ. “Амилуулж” буй Майдар бурхан нь Нью-Йоркийн Эрх чөлөөний хөшөөнөөс ес, Цонжин болдогт орших Чингисийн хөшөөнөөс 14 метрээр өндөр.
2014 оны байдлаар Их Майдар бурханы бодьсатва дүр, 108м өндөр Зарлиг увидасын суваргын ажилд 16.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Эдгээрийг 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч хойшилоод байгаа юм
Ийм заваан юм хийхээ болиочээээ .дахин манжийн дарлалд орох гээ юуу .Ардын хувьсгалыг шар хувалзаас салах гэж хийсэн байхад дахин ийгэж тэнэглэх гэж . Монгол хаадын нэрээ дээдэлж их монголоо… Цааш унших