2024 оны 2 дугаар улиралд 347 этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлж /ломбард/ байна. Тэдний 229 хуулийн этгээд, 118 нь иргэн гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ. Тус хороонд хуулийн этгээдийн 65 нь аймаг, нийслэлийн засаг даргад 164 нь бүртгүүлсэн байна.
Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчид /МЗҮАЭ/ 771.2 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй 510.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, 29.9 /3.8 хувь/ тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлтэй байна.
МЗҮАЭ-ийн нийт хөрөнгийн 6.1 хувийг мөнгөн хөрөнгө, 66.2 хувийг нийт зээл, 3.1 хувийг өмчлөх бусад хөрөнгө, 15.5 хувийг бусад хөрөнгө нийт 90.8 хувь буюу 700.4 тэрбум төгрөгийг эргэлтийн хөрөнгө үлдсэн 9.2 хувь буюу 70.8 тэрбум төгрөгийг эргэлтийн бус хөрөнгө бүрдүүлж байна.
Өр төлбөрийн хувьд:
- 125.4 тэрбум төгрөгийг зээл,
- 76.3 тэрбум төгрөгийг гаргасан өрийн бичиг,
- 172.3 тэрбум төгрөгийг бусад өр төлбөр,
Эдгээр нь хөрөнгийн 48.5 хувийг эзэлж байна. Үлдсэн 397.1 тэрбум төгрөг буюу 51.5 хувийг эздийн өмч бүрдүүлжээ.
Улсын хэмжээнд 347 Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн байршлын хувьд дийлэнх 60.8 хувь нь Улаанбаатар хотод байна.
Харин бүсээр нь авч үзвэл:
- баруун бүст 3 иргэн, 3 хуулийн этгээд,
- хангайн бүст 76 иргэн, 12 хуулийн этгээд,
- төвийн бүст 10 иргэн, 25 хуулийн этгээд,
- зүүн бүст 3 иргэн, 4 хуулийн этгээд,
Зээлийн барьцаанд байгаа хөрөнгө нэр төрлийн хувьд:
- Тээврийн хэрэгсэл 43.6 хувь
- Цахилгаан хэрэгсэл 2.7 хувь
- Тавилга эд хогшил 0.9 хувь
- Үнэт эдлэл 28.0 хувь
- Орлого барьцаалсан зээл 3.3 хувь
- Эзэмших эрх 0.9 хувь
- Тоног төхөөрөмж 0.3 хувь
- Бараа материал 20.3 хувь
Зардлын бүтэц:
- 86.7 хувь буюу 50.0 тэрбум төгрөгийг үйл ажиллагааны зардал,
- 13.3 хувь буюу 7.7 тэрбум төгрөгийг бусад зардал,
Орлогын бүтэц:
- 83.0 хувийн зээлийн хүүгийн орлого,
- 0.4 хувийг харилцах, хадгаламжийн хүүгийн орлого,
- 0.2 хувийг бусад хүүгийн орлого,
- 16.4 хувийг бусад орлого,
Энэ оны 2 дугаар улиралд СЗХ-нд бүртгүүлсэн нийт 65 барьцаалан зээлдүүлэх газраас 39.0 сая төгрөгийн зохицуулалт үйлчилгээний хөлс төвлөрүүлэхээс 42 хувь буюу 16.0 сая төгрөгийн зохицуулалтын үйлчилгээний хөлсийг Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох дансанд төвлөрүүлжээ.
Мөн тус хорооны Бодлогын зөвлөлийн 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 01 тоот тогтоолоор барьцаалан зээлдүүлэх (ломбард) этгээдийн сарын зээлийн хүүгийн дээд хэмжээ 4,5 хувь байна гэж тогтоосон. МЗҮАЭ-ийн олгосон зээлийн 3.8 хувь буюу 29.2 тэрбум төгрөгт зээлийн сарын үндсэн хүү /4,5/-ний 20 хувьтай тэнцэх алданги тооцох зохицуулалттай. Түүнээс илүү хүү, алданги тооцсон нөхцөлд Санхүүгийн зохицуулах хороонд хандах боломж нээлттэй юм байна.
УИХ-аас “Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль”-ийг 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр баталж, 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан аж.